Монгол туургатны уран зохиолын өв сангийн дээж уншигчдад хүрлээ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-11-22 21:43:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатарын их сургуулиас “Монгол туургатны сонгомол номын сан” төслийг 2017 оноос хэрэгжүүлж байгаа юм. Уг төсөл дэлхий даяар тархан суурьшсан монгол үндэстний оюун сэтгэлгээний нийтлэг болоод ялгаатай талыг нээн илрүүлэх, үгийн урлагаар илрэх тухайн нутгийн монгол хэл аялгууны гайхамшигт баялаг сангаас мэдрүүлэх, үндэстнийхээ их түүх, өв соёлоос суралцах үзлийг залуу үеийнхэнд төлөвшүүлэх зорилготой аж. 

Төслийн хүрээнд, Өвөр Монголын нэрт зохиолч Э.Бүрэнтөгс “Дэлгэрхангай”, “Хан дэлхийн буян”, М.Мөнхөө “Хан Мунын шүүрс”, Д.Баян “Хар дарсан Хөхнуур”, М.Хасбагана “Засгийн хотгор”, Г.Шархүү “Дарийн үнэрт тал” романыг хэвлэжээ. 

Харин монгол туургатны утга соёлын өвийг дээжлэн нийтлэх зорилготой “Нүүдэлчдийн соёлын хэлхээ” төслийг 2018 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд тугч Урангуа “Хүн заяа”, Н.Хасбагана “Манжийн ноёрхол доорх монголчууд”, П.Оюунгэрэл “Элсэнд булагдсан сувд”, н.Зандраа “Тэнгэрийн гөрөөс”, Т.Элхэнгэ “Цахар ханы захиа” зэрэг нийтлэлийн болон өгүүллэг, судалгааны бүтээлийг хэвлүүлжээ. 

Эдгээр номын дээжээс уран зохиолын мэргэжлийн байгууллага, номын сан, сургуулиудад өнөөдөр Богд хааны ордон музейд болсон  “Монгол туургатны уран зохиолын өнөөдөр, маргааш” хэлэлцүүлгийн дараа гардуулсан юм.

 

Холбоотой мэдээ