Тахиа, могой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-11-24 08:58:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны арваннэгдүгээр сарын 24. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын адаг хөх нохой сарын Билгийн тооллын 28. Адъяа гараг. Салхины эх одтой,  зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр.

Барилдлага: Хүчин төгсөх 
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Уул

Өдрийн наран 8 цаг 10 минутад мандан, 17 цаг 8 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн.

Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулбал тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ