Олон улсын парламентч нар чуулж, Ерөнхийлөгч хориг тавьсан долоо хоног
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тогтвортой хөгжлийн зорилго (ТЗХ)-ын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган болон Монгол, ОХУ-ын Засгийн газрын комиссын ээлжит хуралдаан Улаанбаатар хотноо болсон, Ерөнхийлөгч Х.Баттулга Захиргааны Ерөнхий хуульд хориг тавьсан зэргээр өнгөрч буй долоо хоногт Монголын улс төрд хэд хэдэн онцлох үйл явдал өрнөв. Мөн Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тов, зардлыг баталсан тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан нь ч мөн өнгөрч буй долоо хоногт анхаарлын төвд байлаа. Ингээд Монголын улс төрд өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
2270 өдөр