ӨНӨӨДӨР: "Залуучууд, Энхтайван, Аюулгүй байдал" зөвлөгөөн болно

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-06-03 07:18:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 03-нд болох үйл явдлын тойм:

Төрийн ордонд УИХ дахь намуудын бүлэг, зөвлөл хуралдана.

09.30 цагт “Холидэй Инн” зочид буудалд "Залуучууд, Энхтайван, Аюулгүй байдал" зөвлөгөөн болно.

10.00 цагт ЦССҮТ-д “Сар бүрийн 3:Цусаа бэлэглэх өдөр" болно. Утас: 99550999

10.00 цагт ШЕЗ-д “Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл-IV боть”-ийг танилцуулна. Утас: 99122141, 96664674

10.30 цагт “Кемпински” зочид буудалд БНКазУ-ын Элчин сайдын яам, “Скат” компаниас Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн шууд нислэгийн талаар мэдээлнэ. Утас: 90420194

11.00 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд Монгол, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан хятад хэлний сургалттай дунд сургуулуиудын 1-8 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "Монгол-Хятадын найрамдал миний нүдээр" уран зургийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулна.

11.00 цагт Засгийн газрын XI байранд ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 70001286

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан"-г танилцуулна. Утас: 321927

11.00 цагт Нийслэлийн Цагдаагийн газарт “Оюутан цагдаа 2019” нээлт болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

12.00 цагт Иргэн н.Мишиг Зөрчлийн тухай хуулийг өөрлчөхийг шаардаж, өлсгөлөн зарлах талаар мэдээлнэ.

12.30 цагт Архангай аймгийн Цэнхэр сумын иргэд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Холбоотой мэдээ