Дэлхийн банкнаас олгох 26.9 сая ам.долларын санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар
коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, халдварыг оношлох, эмчлэх
чиглэлээр Олон улсын байгууллагуудтай хамтран төсөл, арга хэмжээ
хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд нэн шаардлагатай байгаа эмнэлгийн
тоног, төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх Дэлхийн банкны 26.9 сая
ам.долларын “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга
хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн санхүүжилтийн хэлэлцээрт
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч
Андрей Михнев нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
1152 өдөр