Японы Элчин сайд Кобаяши Хироюки МИАТ компанид талархал илэрхийллээ

Монголын мэдээ | Нийгэм
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-08 12:23:46
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Кобаяаши Хироюки МИАТ компанийн Гүйцэтгэх захирал Д.Баттөртэй уулзаж тус улсын иргэдийг аюулгүй тээвэрлэн эх оронд нь хүргэсэн МИАТ компанид талархал илэрхийллээ.


Тус компани энэ сарын 2-нд Токиогоос иргэдээ авчрах тусгай нислэг үйлдэхдээ Япон улсын 130 иргэнийг эх оронд нь хүргэсэн юм.


Элчин сайд "Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын улмаас үүссэн хүнд үед Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Япон Улсын 130 иргэнийг аюулгүй хариуцлагатай тээвэрлэсэнд талархаж цаашдын хамтын ажиллагааны хүрээгээ улам тэлнэ гэдэгт итгэж байна" гэжээ.



Холбоотой мэдээ