Хиагт-Алтанбулаг боомтоор хил нэвтрэхээр бүртгүүлсэн иргэдийн анхааралд

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-09 22:56:28
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-д хөл хорио тогтоосонтой холбогдуулан Москва, Санкт-Петербург хотуудаас Улаан-Үүд хотод очсон иргэдийг 14 хоног тусгаарлах арга хэмжээ авч байгаа. Улаан-Үүд хотод суугаа Монгол Улсын ЕКГ-аас ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын холбогдох байгууллагуудтай тохиролцсоны үндсэн дээр Москва хотоос 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаан-Үүд хотод очих иргэдийг тусгаарлахгүйгээр нэгдсэн журмаар Хиагт боомт хүргэх болсон тул иргэдийг тухайн өдөр өөр төрлийн тээврийн хэрэгсэл захиалахгүй байхыг анхааруулж байна. 


Иргэдийг 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаан-Үүд хотод очиход ЕКГ-аас тусгай автобус бэлтгэсэн байх бөгөөд Хиагт боомт хүртэл үнэгүй тээвэрлэнэ.


УОК-оос Хиагт-Алтанбулаг боомтоор хил нэвтрэх иргэдийг 21 хоног тусгаарлах шийдвэр гаргасан тул нутаг буцахаар бүртгүүлсэн иргэд тусгаарлах байрны төлбөр болох 1,050,000 төгрөг /хэрэв 700,000 төгрөг төлсөн бол зөрүү болох 350,000/-ийг ОБЕГ-ын Хаан банк дахь 5084538375 тоот дансанд яаралтай тушаах шаардлагатай.


Тусгаарлалтын төлбөрөө төлөөгүй иргэдийг улсын хилээр нэвтрүүлэхгүй болохыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ