БНСУ-д очсон монгол иргэдээс коронавирусний халдвар илрээгүй

Монголын мэдээ | Эрүүл мэнд
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-09 19:21:30
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 8-нд Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай нислэгээр БНСУ-д очсон манай улсын 5 иргэнээс коронавирусний халдвар илэрсэн гэх мэдээллийг ЭМЯ-наас няцаалаа. 


Манай улс дотооддоо коронавирусний халдвар гараагүй бөгөөд гаднаас зөөвөрлөгдөн ирсэн халдвартай 12 хүн одоо ХӨСҮТ-д эмчлүүлж байна. 


Худал мэдээлэл тарааж иргэдийг айдаст автуулах нь дархлаа сулруулах уршигтайг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулав.

Холбоотой мэдээ