Төв цэвэрлэх байгууламжийн бохирт коронавирусний шинжилгээ хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-06 12:54:25
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирус цэвэрлэх байгууламжаар дамжин халдварлах магадлалтай гэж олон улсын эрдэмтэд үзсэн. Тиймээс Төв цэвэрлэх байгууламжийн бохирын ус нийлүүлдэг Туул голын 8 цэгээс дээж авч хими, нян судлал, хүнд металлын лабораторид шинжлүүлж байгааг МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат өнөөдөр мэдээллээ. 


Тэрбээр “Улс даяар төв цэвэрлэх байгууламж, ХӨСҮТ, томоохон эмнэлгүүдийн бохирын усанд хяналт, шинжилгээ хийж байна. Өнгөрсөн долоо хоногт 190 сая шоо метр талбайд ариутгал хийсэн. Цаашид үргэлжлүүлэн халдваргүйжүүлнэ. Энэ ажилд ААН-үүдийн дэмжлэг хэрэгтэй байна” хэмээн тодотгов.  


Амралтын өдрүүдэд Богд уул болон Туул гол дээр хүмүүс олноор цугларч байна. Энэ нь нэг талаар өөрсдийн эрүүл мэнддээ анхаарч байгаа боловч эрсдэл дагуулж байгаа учир иргэн бүр сахилга баттай байж, амны хаалт зүүж, онцын шаардлагагүй бол гадагш гарахгүй байх, хүүхдүүдээ гудамж талбайд тоглуулахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас сануулж байна. 


Холбоотой мэдээ