167@montsame.mn
2024-04-28 03:57:17
Аймаг, нийслэл хооронд зорчих хүсэлтэй иргэд 70584647.mn цахим системд мэдээллээ илгээнэ
Дорнод /МОНЦАМЭ/. УОК-оос наадмын амралтын ес хоногийн хугацаанд аймаг, хот, сум хооронд чөлөөтэй зорчиж, агаар салхинд гарч аялахыг зөвшөөрсөн юм. Энэхүү шийдвэртэй холбогдуулан АОК-оос хэрхэн зохицуулалт хийж байгаа талаар аймгийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Г.Нармандахаас тодрууллаа. -Нийслэл болон бусад халдвартай бүс нутгаас Дорнод руу зорчих, аялах иргэдийг долоо хоног тусгаарлахаар зохицуулсан гэв үү?-Нийслэл, бусад аймгаас Дорнод аймагт ирэх, буцах болон аймгийн төвөөс сум, сумаас сум хооронд зорчих хүсэлтэй иргэд, тээврийн хэрэгслийг 2021 оны 07-р сарын 08-ны 17.00 цагаас мөн оны 07-р сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хяналттайгаар нэвтрүүлнэ. Ингэхдээ аялагчдыг аймгийн төв, сумын төвд хүнс, шатахуун, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, тээврийн хэрэгслээ засварлуулах тохиолдолд л нэвтүүлэхээр зохицуулалт хийсэн. Үүнээс бусад тохиолдолд нэвтэрсэн бол тухайн суурин газарт долоо хоног тусгаарлаж, зургаа дахь хоногтоо шинжилгээ өгөөд буцаж гарах боломжтой болно гэсэн үг. Дээрх долоо хоногийн хугацаанд тухайн суурин газраас гарахыг хориглоно.
1024 өдөр