ДОРНОД: Түймрийн голомтод эмнэлгийн бүлэг ажиллуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Халх гол, Матад суманд гарсан түймрийн голомтод эмнэлгийн бүлэг томилон ажиллуулна. Түүнчлэн Зэвсэгт хүчний 327-р ангийн мэргэжлийн бүлгийн 50 алба хаагчийг тус сумдад дайчлан ажиллуулах бэлэн байдлыг хангаж байна. Иргэд сайн дураар нэгдэн хандив өрнүүлж, тусламжийн цуваа түймрийн голомт руу хөдөлж эхэлжээ.
Өнөөдрөөс эхлэн Дорнод аймгийн нийт нутгаар салхи их төлөв баруунаас секундэд 12-19 метр хүрч ширүүснэ. Тиймээс малчид, тээвэрчид, иргэдийг болзошгүй эрсдэлийг тооцоолж, үнс нурмыг ил задгай асгахгүй байх, хөдөө хээр гадна орчинд тамхи татахгүй байхыг анхааруулсаар байна. Маргааш Халх гол сумын нутгаар ялимгүй хур тунадас орно гэж УЦУОШТ-өөс мэдээлэв.