ДОРНОД: Халх гол суманд түймрийн эрсдэл хамгийн их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-04-06 11:06:38

Чойбалсан /МОНЦАМЭ/. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас сумдын хуурайшлын зэргийг тогтоож, Халх гол сумын Ялалт багийн нутаг дэвсгэр түймрийн эрсдэл их буюу аюултай ангилалд багтаж байгааг анхааруулав. Харин Чойбалсан хот, Халх гол, Матад, Чойбалсан сумын нутаг түймрийн аюул дунд зэрэг, бусад сум бага эрсдэлтэй байна гэж мэдээллээ. 

Өнөөдрийн байдлаар Баян-Уул, Баяндун сумын нутгаар дөрвөн см, Дашбалбар, Цагаан-Овоо сум хоёроос гурван см-ийн цасан бүрхүүлтэй байна. 

Түймрийн аюулыг хавар, зуны улиралд хуурайшлын зэргээр дөрвөн түвшинд ангилдаг. Тухайлбал, 0-150 гэсэн үзүүлэлт нь түймрийн эрсдэл бага, 151-1250 бол дунд зэрэг, 1251-3000 бол эрсдэл их буюу аюултай, 3001-ээс их байвал хуурайшилт маш их, түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрсэн гэж үздэг.  

Холбоотой мэдээ