ДОРНОД: Монголын шувуу хамгаалах төвийн салбар Дорнод аймагт үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-03-31 16:47:04

Чойбалсан /МОНЦАМЭ/. Монголын шувуу хамгаалах төвийн Дорнод аймаг дахь салбар өнгөрсөн сараас үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Тус төв 2015 онд байгуулагдаж, бүс нутгийн хэмжээнд шувуу судлах, хамгаалах, сургалт сурталчилгааны төсөл, хөтөлбөрүүдийг гүйцэтгэж иржээ.

Тухайлбал, Дорнод аймгийн хэмжээнд л гэхэд Дорнод Монголын хээрийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх болон Монгол Дагуурын ховор шувуудын экологи, биологи, хамгааллын судалгаа төсөл, цэн тогоруу, хонин тоодог, идлэг шонхор шувуудын нүүдлийн судалгаа зэрэг олон чухал ажлыг амжилттай хийж гүйцэтгэжээ.

Монголын шувуу хамгаалах төв цаашид эргийн шувуудын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг судлах удаан хугацааны мониторингийн ажлыг Чух нуурт эхлүүлээд байгаа. Чух нуураар нүүдлийн үедээ дайран өнгөрдөг эргийн шувуудын тоо толгойд мониторинг хийж, тэдгээрийн хөдлөлзүй, нүүдлийн экологийн судалгааг урт хугацаанд тогтвортой гүйцэтгэж шинжлэх ухааны мэдээлэл цуглуулахыг зорьж байна.

Холбоотой мэдээ