otgontsetseg@montsame.mn
2024-04-25 14:28:54
Хийсэн ажил, бүтээсэн амжилтаараа онцгойрсон шилдгүүд шагналаа гардаж авлаа
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өөр өөрийн онцлог ажлын арга барил, үзүүлсэн амжилт, түмэндээ зориулсан дэм тусаараа бусдыгаа манлайлсан амжилтаараа шалгарч улсын аварга хэмээх эрхэм шагналын эзэд болдог байна. Монгол Улсын аварга цолоор шагнагдаж байгаа хөдөлмөрийн аваргуудынхаа шагналыг нэр малчны хотогд өргөө цагаан гэрт нь Засгийн газрын төлөөлөл, аймгийн удирдлагууд, сумын удирдлагууд, хэвлэл мэдээллийн багийнхан хамтдаа очиж, хүндэтгэлтэйгээр гардуулан өгдөг уламжлалтай билээ. “Улсын аварга тариаланч” хэмээх эрхэм шагналын эзэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Б.Анхтөрийн шагналыг Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат, Аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг даргын орлогч Б.Нарантуяа нар гардуулан өглөө. Аваргуудын онцлог ажлуудаас товч хүргэе. Дараа дараагийн мэдээллээрээ аваргуудтай хийсэн дэлгэрэнгүй ярилцлагаа хүргэх болно.
1912 өдөр