Сэлэнгэ аймагт МАН орон нутгийн сонгуульд урьдчилсан байдлаар ялалт байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/.Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал
авах үйл ажиллагаа Сэлэнгэ аймгийн хэмжээнд
17 сумын 63 хэсгийн хороонд амжилттай болж өндөрлөлөө.
Орон нутгийн сонгуулийн урьдчилсан
дүнгээр МАН ялалт байгуулсан дүн мэдээтэй байна. Сэлэнгэ аймгийн ИТХ-д аймгийн
17 сумаас нийт 37 төлөөлөгч сонгогдох мандаттай. Энэхүү 37 мандатын 24-т нь МАН-аас нэр дэвшигчид, 13-т нь АН-аас нэр
дэвшигчид сонгогчдынхоо итгэлийг
хүлээн ялалт байгуулжээ. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн хамгийн олон хүн амтай Мандал сумын 16 мандатын 14-т нь мөн МАН-аас нэр дэвшигчид ялалт байгуулсан байна. Мөн тус
суманд нэг бие даан нэр дэвшигч ялалт байгуулсан аж. Санал хураалтын явцад ямар нэгэн санал
гомдол, техникийн саатал гараагүй амжилттай явагдсан хэмээн аймгийн Сонгуулийн
хорооноос мэдэгдлээ. Аймгийн хэмжээнд нийт 41583 иргэн саналаа өгч, 59.3 хувийн
ирцтэйгээр санал хураалтын үйл ажиллагаа өндөрлөлөө. Сонгуулийн эцсийн дүнг аймгийн
Сонгуулийн хорооноос маргааш мэдээллэнэ гэлээ.