Орон нутгийн сонгуулийн үйл ажиллагаанд 63 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-10-15 12:57:24

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ыг сонгох сонгуулийн үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн хэмжээнд 63 хэсгийн хорооны санал авах байранд эмч, эмнэлгийн ажилтан нийт 63, Цагдаагийн 272 алба хаагч ажиллаж байна. Эдгээрээс 126 нь хэсгийн хороодын хамгаалалтад ажиллаж байгаа юм байна. Мөн Онцгой байдлын алба хаагч 35, Улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан 65, мэдээлэл технологийн даамал 86, Тагнуулын газрын ажилтан тав нийт 652 төрийн алба хаагч ажиллаж байна.

Холбоотой мэдээ