Сорьц авах ойлголт, мэдлэг, чадварыг дээшлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-10-18 12:01:31

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Ковид-19" халдварын лабораторийн бэлэн байдал, сорьц авалт, халдвартай материал тээвэрлэх нь” сэдэвт сургалтыг Сэлэнгэ аймгийн хэмжээнд зохион байгуулж байна.

Энэхүү сургалтыг Засгийн газрын 2017 оны 11 тоот “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах” үндэсний хөтөлбөр, Эрүүл мэндийн сайдын 2020 оны 19 тоот албан даалгавар, 2020 оны 269 тоот “Коронавируст халдвар (COVID-19)-ын тандалт сэргийлэлт, хариу арга хэмжээний түр зааврыг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа ажээ.

Энэхүү Ковид-19" халдварын лабораторийн бэлэн байдал, сорьц авалт, халдвартай материал тээвэрлэх” сэдэвт сургалтыг энэ сарын 8-19-нд явуулах аж. Сургалтыг аймгийн Эрүүл мэндийн газраас сумдад бүсчлэн зохион байгуулж байгаа юм байна. Сургалтад эрүүл мэндийн байгууллагуудын дарга, лабораторийн эмч, лаборант, ахлах сувилагч нар хамрагдаж байгаа бөгөөд сургагч багшаар ЭМГ, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна. Сургалтын эхний ээлжинд Хөтөл, Цагааннуур бүсийн 30 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдсан байна. Дараагийн ээлжинд Ерөө, Мандал, Сүхбаатар бүсүүд хамрагдах юм байна. Сургалтын үр дүнд коронавирусний сорьц авах ойлголт, мэдлэг, чадвар бүх шатанд нэмэгдэж, бэлтгэл бэлэн байдал хангагдах ажээ.  




Холбоотой мэдээ