Хүүхдээ хаясан эхийг эрэн сурвалжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-10-18 11:56:25

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт нярай хүүхдээ цагаан өнгийн даавуунд боож, улаан өнгийн уутанд хийгээд орхиод явсан хэрэг гарчээ.

Энэхүү хэргийг үйлдсэн этгээд болох хүүхдийн эхийг тус аймгийн Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна. Хаягдсан хүүхдийг Хөтөл хотын эмнэлэгт хүргэсэн бөгөөд одоогоор биеийн байдал нь сайн байгаа хэмээн холбогдох хүмүүс мэдээллээ. Ямар нэгэн байдлаар нярай хүүхдээ хаясан байж болзошгүй сэжигтэй этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102, 70368102, 88031116 утсаар хүлээн авах аж. Мэдээллийг худалдаж авах бөгөөд нууцыг чанд хадгална хэмээн Сайхан сумын Цагдаагийн хэлтсээс мэдэгдлээ. Энэхүү хүүхдээ хаясан хэрэг энэ сарын 13-ны өдрийн 18.00 цагийн үед тус сумын нутаг дэвсгэрт гарсан байна.

Холбоотой мэдээ