Нийт нутгаар цас орж шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-10-20 08:20:21

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнөө шөнө Сэлэнгэ аймгийн нутгийн өмнөд хэсгээр цасан болон шороон шуурга шуурна.

2020 оны 10 дугаар сарын 19-ний 20 цагаас 10 дугаар сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлэрхэг. Шөнөдөө нийт нутгаар цас орж цасан шуурга шуурна, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 8-13 м/сек. Шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

2020 оны 10 дүгээр сарын 21-нээс 2020 оны 10 дугаар сарын 25-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 25-нд зарим сумын нутгаар хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Ихэнх хугацаанд салхи баруунаас секундэд 5-10 метр. агаарын температур шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна хэмээн аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ