Гал унтраах автомашины жолооч нарыг чадавхжуулах сургалт болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/."Гал унтраах автомашины жолооч нарын автомашин,
техник хэрэгсэл ашиглах чадамжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг
дээшлүүлэх" сэдэвт сургалт Сэлэнгэ аймгийн Онцгой
байдалын газарт боллоо.
Энэхүү сургалтыг өнгөрсөн
долоо хоногт нийлүүлсэн гал түймэр унтраах тусгай зориулалтын үндсэн
албаны автомашиныг ашиглах, ажиллуулах, дадлага
олгох зорилгоор зохион байгуулжээ. Мөн энэхүү
сургалтын үр дүнд гал унтраах автомашины жолооч нарын мэргэжлийн
мэдлэг, ур чадвар улам бүр дээшлэх аж. Тус сургалт нь энэ сарын 13-ны өдөр танхимын сургалтаар эхэлж, 14-ний өдөр тусгай бэлтгэсэн талбай дээр дадлага сургалтаар үргэлжилсэн
аж. Хоёр өдрийн турш үргэлжилсэн тус
сургалтад Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36, Мандал сум дахь Гал
түймэр унтраах, аврах 61, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр
ангийн механик жолооч, жолооч нарын нийт 27 алба хаагч хамрагджээ. Дээрх тусгай
зориулалтын автомашин нь "Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх
техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах" төслийн хүрээнд нийлүүлсэн байна.