Сэлэнгэ аймгийн нийт иргэдийн 67.7 хувь нь саналаа өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг 2019 оны жилийн эцсийн дүнгээр
107755 хүн амтай гэж тоологджээ.
Дээрх иргэдээс нийт 72938 сонгогч 2020 оны орон нутгийн сонгуулиар саналаа өгөх аж. Энэ нь Сэлэнгэ аймгийн нийт иргэдийн 67.7 хувь юм. Тус
аймгийн ИТХ-ын сонгуульд МАН-аас 37, АН-аас 37, Шударга иргэдийн нэгдсэн
эвсэл намаас нэг, бие
даагч найм, нийт 83 хүн
өрсөлдөхөөр албан ёсоор батламжаа аван сурталчилгаагаа хийж байна.