Ц.Долгор:ДТ-75 трактороор атар газар хагалж, СК-5 комбайнаар тариа хурааж явлаа
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Цолмонгийн Долгор хэмээх шавилхан жаахан авхаалжтай охин, Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн сургуулийг 1973 онд төгсөн, ЗХУ-ын ХАА-н техник мэргэжлийн сургуульд суралцахаар явжээ. Тэрээр 1975 онд трактор комбайнч мэргэжил эзэмшин сургуулиа дүүргэж, Сэлэнгэ аймгийн “Цагаантолгойн” САА-н “Энхтал” тасагт хуваарилагдан ирсэн байна. Түүнийг н.Дүгжирхүү хэмээх даргатай 4-р бригадын хамт олон тосон авч, ажлын анхны гарааг нь хөтөлсөн ачтанууд ажээ. Залуухан бүсгүй тэр намартаа СК-5 комбайнаар намрын тариа хураалтад явж, өдрийн нормоо 100-105 хувиар давуулан биелүүлж, ёстой л залуу насны эрч хүч, зориг, чадлыг утгаар нь харуулж байжээ.
1639 өдөр