Сүхбаатар сумын гэр хорооллын бяцхан иргэд ирэх намар шинэ цэцэрлэгт суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-05-02 15:39:16

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын Салхитын 3-р багт хүүхдийн цэцэрлэг байгуулж өгөх хүсэлтийг тус багийн иргэдээс удаа дараа аймгийн удирдлагуудад тавьсаар ирсэн юм.

Энэхүү ажил биелэлээ олж 150 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэгийн барилгыг барьж байна. Эл ажлын бодит нөхцөл байдалтай аймгийн Засаг дарга Ш.Оргил энэ сарын 29-ний өдөр биечлэн танилцлаа. Тус цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчээр Д.Энхтуяа захиралтай “Зос трейд” ХХК ажиллаж байгаа бөгөөд явц 90 хувьтай байгаа аж.

Сэлэнгэ аймгийн зүгээс сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг бүрэн хэмжээнд хүргэх, хүн ам олноор төвлөрсөн болон алслагдсан багт цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх зорилт тавьсан. Ирэх намар энэхүү шинэ цэцэрлэг үүдээ нээж бяцхан иргэдээ хүлээж авахад тун дөхлөө. Тус багт 880 гаруй өрхийн 3700-гаад хүн ам оршин суудаг. Гэр хорооллын өрх дийлэнх хувь эзэлдэг томоохон баг юм. 

Холбоотой мэдээ