7.3 сая төгрөгийн урамшуулалтай болзолт уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-04-23 19:00:31

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 100, Сэлэнгэ аймаг байгуулсны 90 жилийн ойг угтсан үйл ажиллагааны хүрээнд “Шилдэг салбар зөвлөл, шилдэг байгууллага, шилдэг хамтарсан баг” шалгаруулах болзолт уралдааныг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/-өөс зохион байгуулж байна.

Энэхүү уралдаан нь “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хууль болон холбогдох бусад хууль, тогтоомж, шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах. сумдын салбар зөвлөлүүдийн болон хамтарсан багуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх. Цаашлаад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцох төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, иргэд олон нийтийн хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх үндсэн зорилготой ажээ.

“Шилдэг салбар зөвлөл, шилдэг байгууллага, шилдэг хамтарсан баг” болзолт уралдаанд Сэлэнгэ аймгийн 17 сумын ГХУСАЗСЗ болон тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, сумдын хамтарсан багууд оролцох юм байна. Уралдааныг 5 дугаар сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд зарлаж байгаа аж. Болзолт уралдааны шагналын нийт сан 7.3 сая мянган төгрөг байна.

 

Холбоотой мэдээ