Цар тахлын үед хамгийн эрэлт хэрэгцээтэй тоног төхөөрөмжөөр сумдыг хангана
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоны ЭМТ-д хүн амынх нь тоотой уялдуулан хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, суурин компьютер хүлээлгэн өгөх үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Энэхүү ажлын хүрээнд аймгийн хэмжээнд нийт 42 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, 69 ширхэг суурин компьютерийг өгөх бөгөөд УИХ-ын гишүүн Ч.Ундрам гардуулан өгч байна.
1327 өдөр