Энэ сарын 14-нөөс нийт нутгаар хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-03-09 18:47:54

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар энэ сарын 11-нд цас орж, цасан болон шороон шуурга шуурахыг аймгийн УЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.

Сэлэнгэ аймгийн нутгаар энэ сарын 9-ний 20.00 цагаас 10-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна. Энэ сарын 11-15-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 11, 13-нд ихэнх сумдын нутгаар, 12-нд зарим газраар цас орж цасан болон шороон шуурга  орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 11, 13-нд ширүүсч  баруунаас секундэд 8-13 метр, зарим үед түр зуур ширүүсч, секундэд 13-18 метр. Бусад хугацаанд секундэд 4-9 метр  байна.  Агаарын температур  шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. 14-нөөс нийт нутгаар хүйтэрнэ.

Холбоотой мэдээ