Сэлэнгэ аймагт халдварын тохиолдол огцом нэмэгдэж байна
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ
аймгийн төв Сүхбаатар, Алтанбулаг,
Мандал, Шаамар сумдад ковид-19 халдварын тохиолдол өдрөөс өдөрт огцом
нэмэгдсээр байна. Мөн тус аймгийн хэмжээнд нийтдээ жижиг
сум тосгодод ч тохиолдлын тоо тасрахгүй гарсаар байна. Иймээс тохиолдлын тоо өдөр
бүр нэмэгдэж байгаа энэ цаг үед хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ баримталж, олон нийтийн харилцаанд
оролцох нь хамгаас чухал бөгөөд амны хаалтаа зүүж, хүн хоорондын
зайгаа барьж, гараа тогтмол халдваргүйжүүлэхийг аймгийн ЭМГ-аас онцгойлон анхаарууллаа.
1266 өдөр