Түүх соёлын үнэт өв “Ноён уул”

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-05-11 16:02:42

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байдаг Ноён уул нь Ноён уул-түүх соёлын үнэт өв" хэмээгджээ.  

Ноён уулын хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн гайхамшигт олдворыг 2010 онд Монгол Улсын Засгийн газар Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлсийн жагсаалтад бүртгэсэн байдаг. Энэхүү Ноён уулын хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн гайхамшигт урлагийн бүтээлийг анх удаа шинжлэх ухаанд тогтоогдсон, дахин давтагдашгүй, дэлхийд сонгодог жишээ болж зөвхөн Монголоос олдсон ховор олдвор хэмээн тодорхойлсон байдаг байна. Эл олдворууд дотроос төмөрлөг эдлэлүүдээс харьцангуй бүтэн хадгалагдсан олдворуудад хазаарын товруу, амгай, оломны арал, духавч зэрэг морины тоног хэрэгсэл багтдаг аж. Мөн гадна шүхрийн дог, бүхээгний тоног, дугуйны бул гэх мэт сүйх тэрэгний тоног, мөн авсны бариулууд, алтан чимэглэлүүд орж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ