Сэлэнгэ аймгийн 23 сургууль, цэцэрлэг ахисан шатны өргөмжлөлөө авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-03-09 18:45:10

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. "Эко сургууль" Олон улсын хөтөлбөрт Сэлэнгэ аймгийн сургууль, цэцэрлэгүүд амжилттай оролцжээ.

Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн 17 зорилго, "Алсын хараа- 2050", Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, аймаг нийслэлийн ногоон хөгжилд суурилсан хэтийн зорилт, дунд хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх ISO14001 стандартад суурилсан Олон улсын Эко сургууль, цэцэрлэг хөтөлбөрийн үндэсний VI чуулганд Сэлэнгийн баг амжилттай оролцжээ. Энэхүү үйл ажиллагаанаас тус аймгийн 23 сургууль, цэцэрлэг өргөмжлөлөө авч, ахисан шатны сургалт, зөвлөх үйлчилгээгээ авсан байна.

-Тухайлбал "Ногоон туг" өргөмжлөлийг Сэлэнгэ аймгийн Орхон, Сант, Сүхбаатар сумын ЕБ-ын 2, 3, 6, Шаамар, Дулаанхаан тосгон, Мандал сумын ЕБ-ын 4-р сургуулиуд,

-"Мөнгөн гэрэгэ" өргөмжлөлийг Мандал сумын Хэрх тосгон, Сүхбаатар сумын ЕБ-ын 3-р сургууль,

-"Мөнгөн гэрэгэ" өргөмжлөлийг Баянгол сумын 1-р цэцэрлэг, Мандал сумын 1, 2-р цэцэрлэг, Мандал сумын Түнхэл, Хэрх тосгон, Сүхбаатар сумын 4-р цэцэрлэг,

-“Хүрэл гэрэгэ"-г Сүхбаатар сумын Спортын ЕБС, Алтанбулаг сумын 1-р цэцэрлэг, Мандал сумын 3-р цэцэрлэг, Мандал сумын Мишээл 4-р цэцэрлэг, Сайхан сумын 3-р цэцэрлэг, Цагааннуур сумын 1, 2-р цэцэрлэг, Шаамар сумын 1-р цэцэрлэг тус тус хүртжээ. 

Холбоотой мэдээ