Өлгийн боксчид Павлодарын тэмцээнээс 3 мөнгө хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТКазахстан улсын Павлодар хотноо энэ сарын 10-15-нд болсон боксын олон улсын тэмцээнээс Баян-Өлгий аймгаас оролцсон баг тамирчдаас гурван мөнгөн медаль хүртжээ.
Тухайлбал, спортын мастерТ.Ерболат /+91/ , спортын мастер Х.Бекнур /81 кг/, спортын дэд мастер Х.Өмирзах /91кг/ нар дэд аварга болж, мөнгөн медалийн эздээр тодорлоо. Мөн Х.Бекнур тэмцээний “Дайчин боксчин” шагналыг хүртсэн байна.
Дашрамд дуулгахад, Павладор хотноо энэ сарын эхээр болсон боксын олон улсын тэмцээнд Баян-Өлгий аймгийн БТСГ-ын боксын дасгалжуулагч гурван тамирчин оролцож, спортын мастер Т.Ерболат мөнгө, спортын дэд мастер Х.Өмирзах хүрэл медаль хүртсэн билээ.
Д.Өлзий
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day