Алдарт уяач Ч.Амарсанаагийн хүрэн азарга түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-11 13:28:40

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаан боллоо.


Төрийн их баяр наадмын хурдан азарга насны уралдаанд 151 морь бүртгүүлснээс 106 нь сэрвээний өндрийн стандартыг хангаж гарааны зурхай руу хөдөлсөн юм. Улмаар Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Ч.Амарсанаагийн хүрэн түрүүллээ.


-Аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Аймгийн алдарт уяач Д.Цээлхаасүрэнгийн ерөөл

-Айргийн гуравт, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат Б.Лхагва-Очирын хүрэн

-Айргийн дөрөвт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Аймгийн алдарт уяач Н.Норовжамц зээрэн 

-Айргийн тавд, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Б.Лхагва-Очирын халзан тус тус хурдлалаа. 





Related news