Хоёрын даваанд улсын цолтой 32 бөх өвдөг шороодлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа өндөрлөлөө.
Энэ жилийн барилдааны нэгийн даваанд улсын цолтой нэг ч бөх өвдөг шороодоогүй бол улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ 62 насандаа төрийн наадамдаа зодоглон хоёр давав. Тэгвэл хоёр даваанд улсын цолтой 32 бөх тахимаа өгсөн бөгөөд нэг гарди, хоёр заан, найман харцага, , заан хоёр, харцага найм, начин цолтон байгаа юм. Улсын аварга Д.Хадбаатарын хүү аймгийн начин Х.Мягмарсүрэн гарди Ж.Бат-Эрдэнээр, аймгийн харцага Г.Гантулга заан Ц.Мягмарсүрэнгээр, аймгийн заан С.Ган-Эрдэнэ заан Ц.Одбаяраар давж, маргааш гурвын даваанд барилдахаар болов.
Түүнчлэн улсын харцага Ш.Уламбаяр, А.Цацабшир, Н.Батзаяа, Ө.Даваабаатар, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ, Ш.Мөнгөнбаатар, Т.Бэгзсүрэн, начин Б.Эрдэнэхүү, Л.Цэрэнтогтох, Н.Мустафа, Л.Гантулга, А.Батмөнх, Ч.Цогбаяр, Ж.Чулуунбат, Б.Бадамсүрэн, Ш.Шэинэбаяр, Б.Батжаргал, Д.Энхбаяр, Э.Ванданцэрэн, Б.Хишигбаатар, Д.Тамир, А.Давааням, Ж.Ням-Эрдэнэ, Э.Нямаа, Х.Оргилболд, Э.Энх-Амгалан, Б.Сосорбарам, Д.Тогтохжаргал нар наадмын барилдаанаа дуусгалаа.
Маргааш өглөө 07:30
цагаас бөхчүүд гурвын давааны ам авч эхэлж, 09:00 цагт барилдаан эхэлнэ. Гурвын даваанд аймгийн начин нэг,
харцага нэг, заан дөрөв, арслан 53 үлдэв.