Үндэсний сурын харваанд 640 харваа цэц сорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-10 17:22:08

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн их баяр наадмын үндэсний их сурын хана харваа өчигдөр эхэллээ.


Тус харваанд дархан болон даяар дуурсах мэргэчүүлээр манлайлуулсан 640 орчим харваач монгол сурын алтан зурхайд цэц мэргэнээ сорьж байна. Энэ жил дархан мэргэн гурав, даяар дуурсах мэргэн гурав, даян мэргэн долоо, улсын мэргэн 16, хүндэт мэргэн тав, гарамгай харваач 12, гоц харваач 20, онч харваач 13, тод харваач 12 бүртгүүлсэн оролцож байгаа юм.


Эхний 20 сумын дараа эрэгтэйчүүдийг Монгол Улсын гоц харваач О.Сүхбаатар, аймгийн мэргэн Б.Хатансайхан, С.Ариунбат, Э.Батсүх нар нэг ч алдалгүй 20 оноогоор тэргүүлж байна. Харин эмэгтэйчүүдийг гарамгай харваач Ч.Гандаваа, аймгийн мэргэн С.Хулан нар эхний 20 сумаас ямар ч гарзгүй тэргүүлж байгаа бол даян мэргэн Д.Эрдэнэтуяа, улсын Л.Одсайхан тэргүүтэй 14 харваач 19 оноотой нэхэж байгаа юм.


Маргааш хасаа харвааны эхэн, дунд  эхэн болон мэргэ үеэр үргэлжилнэ.













Related news