Дэлхийн интернэт сүлжээний II бага хурал болно

Дэлхийд | Нийгэм
aminaa@montsame.mn
2015-12-10 09:36:37

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Жөзян мужийн Ужэньд болох гэж буй Дэлхийн интернэт сүлжээний II бага хуралд БНХАУ-ын дарга Си Зиньпин оролцоно гэж албаны хүн мэдэгдлээ.

Арван хоёрдугаар сарын 16-18-ны хооронд болох бага хурлын нээлтийн ажиллагаанд Си Зиньпин үг хэлнэ гэж Хятадын үндэсний интернет мэдээллийн албаны дарга Лу Вэй хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Зуун хорин орноос 2000 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд гадны зочид нийт оролцогчдын тал орчим хувийг эзэлж байна гэж Лу хэлсэн байна.

Зочдын дунд Орос, Пакистан, Казакстан, Киргизстан, Тажикистан улсын Ерөнхий сайд нар болон НҮБ, Оноосон нэрс ба дугааруудын интернэт корпораци, “Apple”, “Microsoft”, “Nokia”, “Lenovo”, “Alibaba”, “Baidu”, “Tencent” зэрэг байгууллага, компанийн ахлах төлөөлөгчид багтаж байна.

Бага хурлын үеэр интернэт соёлыг дэлгэрүүлэх, интернэтийн инноваци болон хөгжил, дижитал эдийн засгийн хамтын ажиллагаа, интернэт сүлжээний технологийн стандарт болон цахим орон зайн удирдлага зэрэг 22 сэдвийг хэлэлцэнэ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ