ОХУ-д зорчих эрх нь хаагдсан иргэдийн асуудлыг авч хэлэлцэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд ОХУ-д зорчих эрх нь хаагдсан Увс аймгийн харъяат 40 гаруй иргэдийн жагсаалт бүхий албан бичгийг Увс аймгийн Засаг даргаас Гадаад харилцааны яамны консулын газарт уламжилж, эдгээр иргэдийн эрхийг сэргээхээр хүсэлт гаргаад байна.
Энэ дагуу ГХЯ-аас Оросын талтай бүс нутаг хоорондын асуудлаар хийх уулзалтад олон тооны иргэдийн эрхийг хязгаарлаж байгаа асуудлыг тавихаар төлөвлөж байгаа тухай ГХЯ-ны Консулын газраас аймгийн ЗДТГ-т саяхан мэдэгдсэн байна.
ОХУ-ын хуулиар гадаадын иргэд тус улсын нутаг дэвсгэрт байх хугацаандаа хоёр ба түүнээс дээш удаа захиргааны зөрчил гаргавал ОХУ-д зорчих эрхийг хориглох тухай заалт байдаг учраас иргэд ОХУ-д зорчихдоо тус улсын хууль журмыг сахиж мөрдөх хэрэгтэй байна хэмээн аймгийн ЗДТГ-аас сануулж байна. Мөн 2018 он гарснаас хойш ОХУ-д зорчих эрх нь хаагдсан Увс аймгийн харъяат иргэдийн мэдээллийг ГХЯ-ны Консулын газарт хүргүүлэх тул эрх хаагдсан тухай оросын талаас өгсөн мэдэгдэл, өргөдлөө бичиж аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн Гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтнд ирүүлэхийг мөн санууллаа.

Б.Батхүү