Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-08-30 10:57:21
Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг жил бүрийн 8 дугаар сарын 4 дэх долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай аж. Энэ хүрээнд Дархан-Уул аймаг дахь “435 дугаар хаалттай хорих” анги нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа, дэвшүүлсэн зорилт, үндсэн чиг үүргийг сурталчлах өдөрлөгийг аймгийн спортын ордонд зохион байгууллаа.

Өдөрлөгийн арга хэмжээний хүрээнд иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч, хүмүүжигчдийн хийсэн гар урлалын бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, ахмад ажилтны төлөөллүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шагналыг гардуулсан аж.
Мөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудад байгууллагын үйл ажиллагаагаа сурталчлахын зэрэгцээ, удирдлагууд урилгаар оролцжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийн хүрээнд 435 дугаар хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан, дэслэгч, Монгол Улсын хамгийн залуу начин Б.Даваа-Очирын нэрэмжит алба хаагчдын дунд болон 12-16 насны хүүхдүүдийн дунд үндэсний бөхийн барилдаан,  зохион байгуулж нийт 64 бөх зодоглож хурд хүч авхаалж самбаагаа сорьжээ.

Энэ өдрийн хүрээнд дан ганц иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулахаас гадна байгууллагын алба хаагчдын дунд хөл бөмбөгийн тэмцээн зохион байгуулж, нийгмийн хариуцлагын хүрээнд алба хаагчид Хараа голын орчимын 10 тн хог хаягдлыг цэвэрлэж байгаль дэлхийгээ хайрлахыг нийт Дарханчууддаа уриаллаа.
 
Л.Отгонбаатар
 
 

Холбоотой мэдээ