Маш ховор цох хорхой олджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2015-09-09 15:07:04

Шавьж судлаачдын устаж үгүй болсон гэж үзэж байсан маш ховор цох хорхой Хятадаас олдлоо.

Фүжянь мужийн Ли овогт нэгэн ажиллаж байсан барилгын газраасаа түүнийг  олжээ.Түүний ярьж буйгаар энэхүү цох хорхойн урт нь 12 см гэнэ. Олон улсад "Cheirotonus jansoni Jordan" хэмээн нэршсэн уг цох нь зууван хэлбэртэй, толгой нь гялгар ногоон, урд хөл болон давхар далавч нь гүн ногоон өнгөтэй бөгөөд урд хөл нь онцгой урт юм байна. Эрт үед устаж үгүй болсон хэмээн үзэж байсан энэ хорхой нь Хятадын өмнөд нутаг болох Фүжянь, Жансү, Жэжянь муж болон Вьетнам улсад хамгийн сүүлд үзэгджээ. 1982 онд бүрэн устсан хэмээн мэдээлж байсан 4.4 см хэмжээтэй энэхүү цохын хатаамлыг 2001 оны Бээжин хотод болсон дуудлага худалдааны үеэр 200 мянган юаниар зарж байсан аж.

 

Б.Занданхүү. Хөххот. 2015-09-09

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд