Хятадад үйлдвэрлэсэн хос хөдөлгүүрт автобус уругвайчуудад үйлчилнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-07-30 12:04:33
МОНТЕВИДЕО. /Синьхуа/. Уругвай улс нийтийн тээврийн тогтвортой сүлжээг бүрдүүлэх зорилгоор нийслэл Монтевидео хотын автобус паркуудаа анх удаа хос хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгслүүдээр шинэчилсэн тухай “Синьхуа” агентлаг даваа гарагт мэдээлэв.

Хятадад үйлдвэрлэсэн уг автобусууд нь дизель болон цахилгаан хөдөлгүүрээр тоноглогдсон ба шатахууныг хэмнэхийн зэрэгцээ нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулдаг тул хэмнэлттэйгээр зогсохгүй байгаль орчинд ээлтэй ажээ.

“Энэхүү тээврийн хэрэгслийг нэвтрүүлж буй нь нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах замаар олон нийтэд ая тухтай нөхцөл бүрдүүлж өгөх зорилготой юм. Ирээдүйд цахилгаанаар ажилладаг тээврийн хэрэгслүүдийн эрин үе ирэх болно” гэж Монтевидео хотын дарга Даниель Мартинез даваа гарагт болсон тээврийн хэрэгслүүдийг ашиглалтанд хүлээн авах ёслол дээр тэмдэглэсэн байна.
Э.Хулан
 

Холбоотой мэдээ