“Лалын улс” террорист бүлэг халдлага үйлдэж олон хүний аминд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-07-26 10:26:49
ДАМАСКУС. /Синьхуа/. Сирийн өмнөд нутгийн Эс-Сувайда мужид өнгөрсөн лхагва гарагт “Лалын улс” террорист бүлэг цуврал халдлага, дэлбэлэлт үйлдсэний улмаас 215 хүн амиа алдаж, 180 хүн шархдаад байгаа тухай тус мужийн эрүүл мэндийн газраас мэдээлэв.

Тус мужид амиа золиослогч гурван этгээд тэсрэх бөмбөг дэлбэлсэн нь ийм олон хүн амиа алдахад хүргэжээ. Сири дэх хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр, “Лалын улс” бүлгийн 30 босогч амиа алдсаны дунд дэлбэлэлт үйлдсэн амиа золиослогчид багтаж байгаа ажээ.

Лхагва гарагийн өглөө уг бүлэг нь цуврал дэлбэлэлт үйлдэж, Эс-Сувайда мужийн олон газарт гай зовлон авчирчээ. Уг халдлагын үеэр амиа золиослогч хоёр этгээд дэлбэрсэн гэж Сирийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа юм. Харин тухайн өдрийн орой нь тус мужийн зүүн хойд нутгийн хотуудад уг бүлгийн босогчид халдлага үйлдэж, дараалсан дэлбэлэлт үйлдсэн байна.

Эс-Сувайда мужийн зүүн хязгаарын зарим хэсэг нь “Лалын улс” бүлгийн хяналтанд ороод байгаа юм байна. Өнгөрсөн лхагва гарагт болсон аймшигт халдлагын дараа газар нутгийг нь үнсэн товрого болгож байгаа уг бүлгийн эсрэг олон зуун залуу эр босоход бэлэн байгаа тухай тус мужийн омгийн удирдагчид мэдэгджээ.
 
Э.Хулан
 
Холбоотой мэдээ