“iPhone 6S”-ийг өнөөдөр танилцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-09-09 13:40:06

НЬЮ-ЙОРК. /RIA Novosti/. Америкийн “Apple” компани “iPhone 6S” болон томруулсан дэлгэцтэй “iPhone 6S Plus” ухаалаг гар утсаа лхагва гарагт танилцуулна.

“Apple”-ийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ Сан-Франциско хотын “Bill Graham Civic Auditorium” барилгад 10 цагт болно. Уг барилгад Стив Жобс, Стив Возняк нар анхны цуврал суурин компьютер болох "Apple II"-ыг 1977 онд танилцуулж байжээ.

Шинэ ухаалаг утсууд "iOS 9" шинэчилсэн үйлдлийн системтэй, илүү сайжруулсан камертай, дэлгэцийн хувьд илүү чанартай болж, бас өөр өнгөний сонголттой байх төлөвтэй байна.

Өнөөдөр мөн олон үйлдэлтэй “Apple TV” шинэчилсэн видео тоглуулагчийг  танилцуулна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд