Түвдийн Лхасад 10 сая хүн жуулчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-07 14:25:23

ЛХАСА. /Xinhua/. Хятадын баруун урд нутгийн Түвдийн өөртөө засах орныг 2015 оны эхний 10 сард зорьсон жуулчны тоо 10 сая давсан гэж тус хотын удирдлага мэдээлэв.

Нэгдүгээр сараас 10 дугаар сарын хооронд дотоод, гадаадын 11 сая 59 мянган жуулчин Лхаса хотыг зорьсон нь өнгөрсөн жилийн үзүүлэлтээс 11.71 хувиар өссөн байна. Тус хот 15 сая юан буюу ойролцоогоор 2.34 тэрбум долларын ашгийг аялал, жуулчлалын салбарт олсон нь өнгөрсөн жилээс 38.16 хувь өссөн үзүүлэлттэй байна.

Гадаадын 106400 жуулчин хүлээн авсан нь мөн өнгөрсөн жилээс 11.71 хувиар өсжээ.

Түвдийн дотоодын нийт бүтээгдэхүүний тавны нэгийг орлогоороо эзэлдэг аялал, жуулчлалын салбартаа тус орон тулгуурлаж байна. Энэ жил 17 сая жуулчин татахаар тус орон зорьж байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ