Түрээсийн дугуйн үйлчилгээний “UBIKE” төслийг хэрэгжүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-07-10 11:51:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод түрээсийн дугуйн үйлчилгээний “UBIKE” төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Төслийн хүрээнд хотын төвийн 14 зогсоолд 250 түрээсийн дугуйг байрлуулж байгаа юм. Иргэд аль нэг зогсоолоос дугуй түрээслэн унаад өөр зогсоолд үлдээж болох бөгөөд төлбөрөө "Ubike Ulaanbaatar" аппликейшныг ашиглан хийх аж.



Уг аппликейшнд дугуйн QR кодыг уншуулснаар дугуйн түгжээ тайлагдаж түрээсийн цаг явж эхлэх юм байна. Дугуйгаа унаж дуусаад дурын зогсоол дээр аваачин түгжихэд цаг бодогдож таны аппликейшнд бүртгүүлсэн данснаас төлбөр хасагдах аж. Түрээсийн дугуйн нэг цагийн төлбөр 1,000 төгрөг юм байна.
Холбоотой мэдээ