Эдийн засгийн гүйцэтгэл сайжран хүлээлтээс өндөр гарсныг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк, Сангийн яам, СЗХ-ны тэгш бүрэн эрхийн оролцоотойгоор Монгол Улсын санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангах чиг үүрэгтэй Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс мэдээлэл хийлээ.
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга А.Ганбат ярихдаа, "Сүүлийн хагас жилийн хугацаанд эдийн засаг, санхүүгийн салбарт гарсан голлох өөрчлөлтүүдийг дурдвал, манай улсын нүүрсний экспорт нэмэгдэж, түүхий эдийн үнэ өссөний зэрэгцээ ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эерэг нөлөөөгөөр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, эдийн засгийн гүйцэтгэл сайжран хүлээж байсан хүлээлтээс өндөр гарлаа" гэв.
Өнгөрсөн зургадугаар сард ОУВС-гийн гүйцэтгэх захирлуудын зөвлөлөөс манай улсад хэрэгжиж буй хөтөлбөрийн 4 дэх шатны үнэлгээг дүгнэж, улмаар 26.2 сая зээлжих тусгай эрх (SDR) буюу 36.9 сая ам.долларын санхүүжүүлтийг Монгол Улсад олгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр хөтөлбөрийн хүрээнд манай улс өнгөрсөн хугацаанд нийт 131.0 сая зээлжих тусгай эрх буюу 184.5 сая ам.долларын санхүүжилтийг хүлээн аваад байна. Энэ хэмжээгээр гадаад валютын орох урсгал нэмэгдэж, албан нөөцийг өсгөх боломж бүрджээ. Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой банкны салбарын активын чанарын үнэлгээг олон улсад хүлээн зөвшөөрсөн стандартын дагуу гадаадын хөндлөнгийн аудитын компаниар амжилттай гүйцэтгэсэн байна. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн тайлан мэдээлэлд энэ удаа Хадгаламжийн даатгалын мэдээлэл, мөн Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран анх удаа зохион байгуулсан “Монгол Улсын нийт арилжааны банкуудын эрсдлийн үнэлгээний судалгааны үр дүн” нэмж орсон нь өмнөх мэдээллүүдээс онцлог болсныг тэрээр тодотгосон юм.

Б.Болд