Хүүхдийн өртөөчилсөн тоглолт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-04 16:55:09

Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачлагаар өрнөсөн “Нийгмийн үйлчилгээг-Танд” сарын аяны хүрээнд өчигдөр Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн хэлтсээс эрхлэн аймгийн Боловсрол, Соёлын газар,  Насан туршийн боловсрол төв, НХҮХ, ЭМГ, БТСГ, Залуучууд хөгжлийн төв, Хөдөлмөрийн хэлтэс, “Дэлхийн зөн” зэрэг байгууллагуудтай хамтарч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зүриулсан хөгжиж буй хүүхдийн “Би чадна” өртөөчилсөн тоглолт боллоо.

Тус аймгийн хэмжээнд 470 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдгаас ерөнхий боловсролын сургуульд 280 хүүхэд, “Насан туршийн боловсролын төв”-д 63 хүүхэд, сургуулийн өмнөх боловсролд 100 хүүхэд тус тус хамрагддаг байна. Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга А.Энхболд, ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар, НХХ-ийн дарга Д.Тунгалаг-Тамир, БСГ-ын дарга Б.Ганчулуун нар болон холбогдох албаны бусад хүмүүс оролцлоо. 

                                                                                                                      Б.Норовсамбуу              

Холбоотой мэдээ