Орхон аймагт гал түймрийн дуудлага өнгөрсөн оныхоос 50 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-06-21 17:26:21
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Олон нийтэд гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, мэдээлэл хүргэсний үр дүнд Орхон аймагт 2018 оны эхний хагас жилийн байдлаар  гал түймрийн дуудлага  өмнөх оноос 50 хувиар буурсан гэж Онцгой байдлын газраас мэдээллээ. Тодруулбал, 2016-2017 онд гал түймрийн 90 дуудлага ирсэн бол он гарсаар 40 дуудлага ирж хохирлын хэмжээ ч 52 хувиар буурсан байна.
Онцгой байдлын газар нь гэнэтийн гамшиг осол, гал түймэр, газар хөдлөлт, ахуйн осол, ой хээрийн түймэр, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг. Иймд үерийн суваг, шуудуу, далангийн аюулгүй байдалд онцгой анхаарч эрсдлийн үнэлгээ хийдэг. Энэ жил л гэхэд гэр хорооллын 10 багийн зургаа нь эрсдэл өндөртэй, инженерийн зориулалтаар барьсан далан, шуудуу цөөн байгааг тогтоосон байна.  Иймд гадаадын хөрөнгө оруулалтаар гэр хорооллыг хэрсэн үерийн далан байгуулахаар төлөвлөж байгаа гэж Гал унтраах 81 дүгээр ангийн захирагч Д.Эрдэнэбаяр ярьлаа.
Энэ жил Онцгой байдлын газрын 15,  Гал унтраах  81 дүгээр ангийн 10 жилийн ой тохиож байна. Үүний хүрээнд тус байгууллага А.Амарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж иргэдэд мэдээлэл өгсөн юм.
Б.Оюун-Эрдэнэ
 

Холбоотой мэдээ