Оюутан цэргүүд албаа сайн хааж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-06-19 17:59:34
Дорнод /МОНЦАМЭ/. Оюутан цэргүүд албаа сайн хааж, цэргийн хэргийн мэдлэгт амжилттай суралцаж байгаагаа ярьж байна. Өнөөдөр тус аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг оюутан цэргүүдтэй уулзалт хийж, хөтөлбөрийн явц байдалтай танилцав. Гурав дахь жилдээ Дорнод аймагт амжилттай хэрэгжиж байгаа энэхүү хөтөлбөрт энэ жил 50-иад оюутан хамрагджээ. 
Монгол Улс 2013 оноос эхлэн “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Орон нутаг дахь их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа бакалаврын өдрийн ангийн 18 насанд хүрсэн нэгдүгээр дамжааны оюутнууд сайн дурын үндсэн дээр цэргийн жинхэнэ албыг хаадаг хуультай. Алба хаах дөрвөн сарын хугацаанд “Цэргийн ерөнхий бэлтгэл”, “Цэргийн тусгай бэлтгэл”-ийн шаталсан сургалтад хамрагддаг байна.
Жил ирэх тусам “Оюутан цэрэг” хөтөлбөрт сайн дураараар хамрагдах сонирхолтой залуусын тоо нэмэгдэж байгаа гэж тус аймгийн Цэргийн штабаас мэдээлэв. Энэ жилийн “Оюутан цэрэг” хөтөлбөрийн тусгай бэлтгэл наймдугаар сар хүртэл үргэлжилнэ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ