Зөвхөн агаарын цохилтоор “Лалын улс”-ыг дарахгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-04 10:52:41

БЕЛГРАД. /Reuters/. “Лалын улс” босогчдын бүлэглэлийг зөвхөн агаарын цохилтоор дарахгүй бөгөөд Сири, Арабын хуурай замын цэргүүд уг бүлэглэлтэй тулалдах хэрэгтэй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри анхааруулжээ.

“Лалын улс” босогчдын бүлэглэл Парист халдлага үйлдэж, 130 орчим хүний аминд хүрснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа, АНУ болон Францтай нэгдэж, Сирид буй “Лалын улс”-ын байд Их Британи агаарын цохилт өгч эхэлсэн юм. Үүнээс хойш хэдэн цагийн дараа Керри уг мэдэгдлийг хийжээ.

Гадны агаарын цохилтын тусламжтайгаар “Лалын улс”-тай тэмцэхэд бэлэн, Сирийн аядуу сөрөг хүчний 70 мянга орчим дайчин бий гэж Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон үзэж буйд бөмбөгдөх төлөвлөгөөг эсэргүүцэгчид эргэлзсэн юм.

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад болон сөрөг хүчний бүлгүүд хоорондын тэмцлийг улс төрийн замаар шийдэж, хуурай замын цэрэг хангалттай байвал босогчдын бүлэглэлийг хэдхэн сарын дотор устгах боломжтой гэж Керри үзэж байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ