Дорнодод тариалалт 87.7 хувьтай байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2018-06-12 17:13:47
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд энэ сарын наймны өдрийн байдлаар тариалалт 87.7 хувьтай үргэлжилж байна гэж ХХААГ-аас мэдээлэв.
Тус аймгийн долоон сумын нутагт үр тарианы 18 аж ахуйн нэгж 28.5 мянган га-д тариалалт хийж, 15.7 мянган га-д үр тариа суулгахаар төлөвлөсөн юм. Үүнээс улаан буудай 13.1 га-д, овьёос 450 га-д, малын тэжээл 2690 га-д, таримлын сэлгээнд тосны ургамал 9480 га-д, буурцагт ургамал 100 га-д, гурвалжин будаа 1700 га-д, эмийн ургамал 600 га-д тариалсан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 278 тоот, аймгийн ИТХ-ын 2017 оны 04 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд 137,9 га-д төмс, 74,7 га-д хүнсний ногоо  тариалжээ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ