Европын орнуудад АНУ дэмжлэг үзүүлнэ

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2015-09-09 10:57:18

ВАШИНГТОН. /NHK/. Дүрвэгсдийн хямралтай нүүр тулж буй Европын орнуудад дэмжлэг үзүүлэх арга замыг АНУ хэлэлцэж байна гэж Цагаан ордноос мэдэгджээ.

"Европ дахь дүрвэгсдийн хямралын байдал дордож байна. Сүүлийн долоо хоногт Ойрхи Дорнод болон Африкаас ирэх дүрвэгсдийн тоо хэдэн арван мянгад хүрлээ" гэж Цагаан ордны Хэвлэл, мэдээллийн албаны нарийн бичгийн дарга Жош Эрнест мэдэгдэв.

Дүрвэгсдийн хямралтай холбоотой ачааллыг хамгийн ихээр үүрч байгаа орнуудад дэмжлэг үзүүлэх нэмэлт арга замыг Засгийн газар хэлэлцэж байна гэж тэрбээр сэтгүүлчдэд мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд