Ерөнхий боловсролын сургуульд 11740 хүүхэд суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-05-28 11:11:04
Говь-Алтай аймгийн хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 28 сургуулийн өдрийн 501 бүлэгт 11358, дүйцсэн хөтөлбөрөөр 382, нийт 11740 хүүхэд суралцан, хамран сургалт 98 хувьтай явагджээ. Үүнийг өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулахад Ерөнхий боловсролын 28 сургуулийн өдрийн 494 бүлэгт 11271, дүйцсэн хөтөлбөрөөр 492, нийт 11763 хүүхэд суралцжээ.

Энэ хичээлийн жилд суралцагчдаас 12 дугаар ангид 908 хүүхэд суралцан бүрэн дунд боловсрол эзэмшихээр өнөөдөр эрдмийн баяраа тэмдэглэж байна. Энэ хичээлийн жилд тавдугаар ангийг 1034, суурь боловсролыг 1070 хүүхэд эзэмших ажээ.
Харин тус аймагт сургуулийн өмнөх боловсролын 29 цэцэрлэгт 3500 хүүхэд, хувилбарт сургалтаар 1014 хүүхэд хамрагдаж хамран сургалт 90,2 хувьтай байна. 
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ